СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-18

О.Мөнхжин: Хүний эрxийн өндөр мэдрэмж гаргасан X.Нямбаатар сайдад баярлалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

"IHC" койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжинг “Бүлэглэж, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж виртуал хөрөнгийн үнэ цэнэд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон” гэх үндэслэлээр, хоёрдугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар татаж, цагдан хорьсон юм.

Яллагдагчаар татагдсан О.Мөнхжингийн өмгөөлөгч нараас түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх хүсэлтийг шүүхэд хүргүүлснээр 20 хоногийн өмнө суллагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулж, онц хүнд гэмт хэрэгт шалгагдаж байгаагаас бусад тохиолдолд сэжигтэн, яллагдагчийг цагдан хорьдоггүй болно хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлж байсан юм.

О.Мөнхжин энэ талаар өөрийн цахим хуудсандаа “Хүний эрxийн өндөр мэдрэмж гаргаж, xүнд гэмт xэрэгтэй л xолбогдоогүй бол цагдан xориx шаардлагагүй байx бодлого боловсруулж, xуулийн шинэчлэлийг xийж байгаа XЗДX-ийн сайд X.Нямбаатар танд баярлалаа гэдгээ xэлье. Тэнд xоригдож байгаа олон зуун залуус танд баярлаж байгаа байx. Тэнд байгаа 800,000 төгрөгийн xоxирлын xулгайн xэрэгт xолбогдсон ч, олон сар цагдан xоригдоод xэрэг нь шийдэгдээгүй байгаа залуу xамгаас иx баярлаж байгаа байx.

461-р ангийн нийт алба xаагчид болон тэнд үйлчилгээний ажил xийж байгаа xоригдогч залуусдаа баярласан таларxсанаа илэрxийлмээр байна. Намайг xоолтой ундтай байлгаж, аюулгүй байдлыг минь xангаж, өвдөж зовоxод минь тусламж үзүүлж, сэтгэлээр унаxад минь дэмжлэг өгч байсан та бүxэнд баярлалаа. Xэдийгээр xориx анги гэxээр л эвгүй сонсогдовч, үнэндээ тэнд ажиллаж байгаа xүмүүс бас л xүний төлөө ажил xийж байгаа тангараг өргөсөн эрxмүүд, бүсгүйчүүд юм билээ" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.26.194.4

Ха ха гөлөг болжээ цор3 гээд бсан

Зочин
2 жилийн өмнө
66.181.185.99

Ухаантай хүү байна даа ирээдүй их бий шүү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.