“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Шүүх бүрэлдэхүүн хуралдааны эхэнд хэргийн оролцогч бүхий л талаас хүсэлт, шүүх хуралдаан явуулах дараалал, дэгтэй холбоотой саналыг сонссон юм. Өмгөөлөгчдийн зүгээс яллах дүгнэлтийг улсын яллагчийн санал болгосон хэмжээнд сонсох бол нөгөө талаас бүтнээр уншуулах хүсэлтээ илэрхийлэв. Түүнчлэн зарим нэр бүхий өмгөөлөгчид шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасан юм. Шүүх бүрэлдэхүүн санал хүсэлтүүдийг зөвлөлдөхөөр түр завсарласан юм.
Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтүүдийг хэлэлцэж дараах шийдвэрийг гаргасан байна.
-Гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй
-Шүүх хуралдааны зарим хэсгийг хаалттай, заримыг нь нээлттэй зохион явуулах өмнөх шийдвэрээ баримталж ажиллана
-Хэргийг тусгаарлах асуудлаар өмгөөлөгч болон иргэдээс гаргасан саналыг хүлээн авах боломжгүй гэлээ.
Шүүхийн бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулсны дараа прокурорын талаас яллах дүгнэлтийг уншиж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.