“Цемент шохой” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарын Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь гэр болон албан өрөөнд нь өчигдөр АТГ-аас нэгжлэг хийжээ.
Түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэгт шалгаж, ийнхүү нэгжсэн байна.
Тус асуудалд Л.Наранбаатар “Намайг эрх бүхий албан тушаалтнууд архичин, хүчиндэгч хэмээн гүтгэсэн. Одоо харин авлигач болгохоор улайрч байна. Би хууль ёсыг хүндэтгэн АТГ-ын шалгалтын ажлыг дэмжин, шаардлагатай мэдээллийг гаргаж өгсөн. Хийсэн буруу зүйл надад байхгүй учраас санаа зовохгүй байна” гэх байр суурийг илэрхийлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.