"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан үргэлжилж байна.
"Хөгжлийн банк"-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хурал өнөөдөр болж байна. Нэр бүхий өмгөөлөгч зүгээс шүүхэд дуудахаар хүсэлт гаргасан шинжээчийг оролцуулах шаардлагатай гэх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүнээс татгалзах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийг Сүхбаатар дүүргийн шүүгчдийн зөвлөгөөн хэлэлцэж, хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн байна. Ингэснээр шүүх хуралдаан үргэлжилж байна.
Шүүх хуралд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин, Эдийн засгийн хөгжлийн сайд асан Н.Батбаяр нар оролцож байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.