СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-17

🔴LIVE: Г.Нарантуяа: ХМЭЧХ-д өргөний болон арилжааны телевизүүдийг шударгаар өрсөлдөх заалтыг тусгана

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд өргөний болон арилжааны телевизүүдийг шударгаар өрсөлдөх заалтыг тусгаж өгөх шаардлагатай гэж ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа хэлж байна. 

ХЭҮК-ын гишүүн Г.Нарантуяа: 

-Манай улсын хэвлэлийн эрх чөлөөний ерөнхий үзүүлэлт эерэг байгаа ч хэвлэл мэдээллийн эзэмшлийн ил тод бус байдал, санхүүжилтийн хомс байдал, цалингийн асуудал, ажлын ачаалал зэргээс шалтгаалж эдийн засаг улс төрийн нөлөөлөлд тус салбар байсаар байгаа нь хэвлэлийн эрх чөлөө хараат бусад хангагдахгүй дүр зургийг илэрхийлж байна. Иймд хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хараат бус байдал, олон ургальч байдлыг бэхжүүлэх, нөгөө талаасаа байгаа.

Манай улсад үйл ажиллагаа явуулдаг телевизүүдийг өргөн нэвтрүүлгийн телевиз болон арилжааны телевиз гэж үзэж ялгамжтай хандаж байгаа асуудал бас байна. Монгол улсын хэвлэл мэдээллийн зах зээлд үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудын гүйцэтгэж байгаа чиг үүрэг нь хоорондоо ялгаатай байх юм бол магадгүй ялгаан дээр үндэслэж ялгаатай зохицуулалт байж болно. Гэтэл ямар ч ялгаагүй бүгдээрээ хувийн хэвшлийн, бүгд нийгэм улс төрийн ижил сэдвээр олон нийтийг мэдээллээр хангах ижил үйл ажиллагаа явуулж байгаа тохиолдолд ялгаатай зохицуулалт бий болгож байгаа нь өөрөө хэвлэлийн эрх чөлөөний хараат бус байдалд нийцэхгүй зохицуулалт болжээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.