СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-17

ЦХХХ-ны сайд Л.Учрал: “ШИЛЭН” Ажиллагаа: Ашигт малтмалын лиценз эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүдийн цалин ил боллоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигатай тэмцэх жил” болгон зарлаж, “5Ш” ажиллагааг явуулна гэдгээ албан ёсоор зарласнаас хойш сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Тус ажиллагааны нэг болох "Шилэн" ажиллагааны хүрээнд өнөөдөр /2023.04.17/ УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл өгөв.

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

- Өнгөрсөн хугацаанд нийтдээ 6,178,816 га газар ашигт малтмалын лиценз олгогдсон байна. Үүнээс 4.3 сая га газарт хайгуулын 885, 1.8 сая га газарт ашиглалтын 1713 лицензийг тус тус олгосон байна. 

Нийт 2598 лицензээс 41 нь идэвхгүй, 2557 лиценз идэвхтэй байна. Уул уурхайн компаниудыг ялгах эрх үүрэг байхгүй. УУХҮЯ болон Ашигт малтмалын газрын тосны газраас ирүүлсэн мэдээлэлд үндэслэсэн. Лиценз эзэмших нь гэмт хэрэг биш. Харин төрөөс зөвшөөрлөө авч, татвар хураамжаа төлж, ажлын байраар хангаж байгаа компаниудыг хавтгайруулж буруутгах нь эдийн засгийг унагаж буй хэрэг. Тиймээс лицензийг ил болгож, газрын баялгаа хэн эзэмшдэгийг иргэд үнэн зөвөөр мэдэх боложмтой юм. 

Өнгөрсөн долоо хоног хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг нийтэд ил болгосон. Эхний ээлжид 6092 ААН, ТББ байгууллага болон иргэний 52.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг ил болгож байв. Тэгвэл дахин нэмж 880 ААН, ТББ, иргэний мэдээллийг оруулж байна. Энэ бол мэдээлэл хариуцагчаас ирүүлсэн мэдээлэл бид үүнийг иргэд, олон нийтэд илүү ойлгомжтой байдлаар хүргэж байгаа юм. Ингэснээр 82.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болж өссөн дүн гарч байна. Бид цаашид үлдсэн зээлдэгч нарын мэдээллийг ирүүлэхийг үргэлжлүүлэн шаардаж байна. Тус Энэ бол мэдээллийг шилэн болгосны дүн юм.

Өмнө нь Нийгэмд ТУЗ-ийн гишүүд өндөр цалин авдаг, олон газрын ТУЗ-д харьяалагддаг гэх шүүмжлэл байдаг. Ийнхүү ил болсноор асуудалд сургаар хандахааргүй, өөрсдөө ч тус мэдээллийг авах боломж бүрдэж байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Ахмад настан
2 жилийн өмнө
139.5.217.220

Жинхэнэ дансаа шудрага ил тод гэсэн нь энэ хэдхэн тоо баримжаа юм уу???!!!!ЕРӨНХИЙЛСӨН ТОЙМ ЮМ???!!!! ТЭГЖ ОЙЛГОХ ЮМ БНА.ШУДРАГА ИЛ ТОД БАЙХ НЬ ЧУХАЛ БУС УУ???

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.