Хүчтэй шороон шуурганы улмаас Ховд, Завхан аймагт байшингийн дээвэр хууларч, гэр нуржээ.
Ховд аймгийн Жаргалант сумын нутагт дөрөвдүгээр сарын 16-ны 17:00 цагийн орчимд 18-20 м/с хүчтэй шороон шуурга шуурчээ. Шуурганы улмаас байшингийн дээвэр хууларч, хоёр гэр нуржээ. Иймд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчд очиж иргэн А-н 8х8 метрийн хэмжээтэй байшин, Б-ийн 8х35 метрийн хэмжээтэй байшингийн дээвэр хууларч, Н, Э нарын 6 ханатай 2 гэр нурж унасан байсныг 1 цаг 2 минут ажиллаж, аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн байна.
Мөн Завхан аймгийн Улиастай сумын нутагт шороон шуурга шуурсаны улмаас Товцог багийн Дэлгэрэх хэсгийн 10 гудамжинд 1 байшингийн дээвэр хууларч, 5 ханатай гэр дээр унажээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 40 минут ажиллаж, дээврийг холдуулж аюулгүй болгожээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.