"Хөгжлийн банк"-ны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан /2023.04.17/ эхэллээ.
Хуралдаанд ирсэн шүүгдэгчдийн өмгөөлөгчид ирцтэй холбогдуулан "Хэрэгт холбогдогч эрүүл мэндийн шалтгаанаар ирээгүй", "Гадаадад яваа", "Нэр дурдсан гэрчийг, шинжээчийг заавал оролцуул" гэх зэрэг 10 шахам шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргав.
Шүүх танхимыг даргалагч хуралдаан хойшлуулах эсэх асуудлаар зөвлөлдөж байна. Түр завсарласан хуралдааны талаарх мэдээллийг эргэн мэдээлэх болно.
Ташрамд дурдахад, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох Хөгжлийн банкны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдааны урьдчилсан хэлэлцүүлэг /2023.03.02/ Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн ч хуралд оролцогчдын өмгөөлөгчдийн зүгээс хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Улмаар шүүх бүрэлдэхүүн хүсэлтийг хүлээн авч энэ сарын 17 хүртэл хойшлуулсан билээ.
Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан ЯЛЛАГДАГЧААР ТАТСАН 80 хүний нэрстэй ЭНД ДАРЖ танилцана уу.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.