СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи болон шороон шуургатай

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

Гэрэл зургийг Б.Баяр /албан ёсны зөвшөөрөлтэй/

Өнөөдөр /2023.04.17/ нийслэл хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй хур тунадас орно, өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Багануур, Тэрэлж орчмоор үүлшинэ. Ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Багануур орчмоор-1...-3 градус, өдөртөө +6...+8 градус, Тэрэлж орчмоор шөнөдөө -4...-6 градус, өдөртөө +5...+7 градус дулаан байна.

Бусад нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ.

Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 8-13 метр, нутгийн баруун болон өмнөд хэсгээр секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун хэсгээр +7...+12 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр +19...+24 градус, говийн бүс нутгийн зүүн хэсгээр +14...+19 градус, бусад нутгаар +11...+16 градус дулаан байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай, хуурайшил ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Дөрөвдүгээр сарын 18-22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Маргааш баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 19-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 18-19-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 20-21-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

18-нд нутгийн баруун хэсгээр, 19-нд ихэнх нутгаар сэрүүсэж Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.