СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-16

Найман аймгийн төвд автобуудал байгуулах тендер зарлалаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу нийт 3 байршилд стандартын шаардлага хангасан автобуудал байгуулах ажлыг эхлүүлсэн.

Түүнчлэн одоо ажиллаж байгаа аймгийн төвүүд дэх Автобуудлуудаас барилга байгууламжийн нөхцөл шаардлагыг сайжруулах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж нийтэд зориулсан үйлчилгээг хариуцан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх үүднээс нэмж дараах найман байршилд сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 

Автобуудал баригдах аймгууд:

-Говь-Алтай аймаг

-Дундговь аймаг

-Булган аймаг

-Сэлэнгэ аймаг

-Говьсүмбэр аймаг

-Дорнод аймаг

-Өвөрхангай аймаг

-Сүхбаатар аймаг

 

Сонгон шалгаруулалтын хамрах хүрээ: Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжүүд

Тавигдах шаардлага:

Төсөлд оролцох албан хүсэлт; 

Үйлчилгээний цогцолборыг өөрийн хөрөнгөөр, зорчигч тээвэр, тээшийн үйлчилгээнээс бусад үйл ажиллагааны менежментийг хариуцах нөхцөлтэйгээр байгуулах төсөл, үр ашгийн тооцоо; 

Компанийн санхүү, эдийн засаг, боловсон хүчин, техник тоног төхөөрөмжийн чадавхи, боломж; 

Компанийн 2022 оны борлуулалтын орлого; 

Ажлын туршлага /Ижил төстэй хийж гүйцэтгэсэн ажил/;

Шалгаруулах үе шат:

Төсөл хүлээн авах: 2023.04.14-2023.05.08

Сонгон шалгаруулалт: 2023.05.08-2023.05.12

Гэрээ байгуулах: 2023.05.15 - 2023.05.19

/Нэг байршилд 2-оос олон санал ирсэн бол төслийн санал, ажлын туршлагыг шалгуур болгож сонгоно./

Шинээр баригдах автобуудал нь ашиглалтын хугацаа 15 жилээс дээш, цагийн хуваарь 24 цаг, интернет болон гар утасны сүлжээнд холбогдсон байхаас гадна зорчигчдод шаардлагатай бусад үйлчилгээ үзүүлэх, гадаад, дотоодын жуулчид болон бүс нутгаар зорчигчдын ая тухыг хангасан, төвийн болон бие даасан инженерийн эко шийдэлтэй, Монгол улсын барилга байгууламж болон Зорчигч тээврийн автобуудалд тавигдах стандартын шаардлагуудыг бүрэн хангасан, орчин үеийн цогцолбор байгуулж салбарын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах аж. 

Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл өгөх хаяг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Чингисийн өргөн чөлөө 11, Засгийн газрын 13 дугаар байр, 404 тоот, Зам, тээврийн хөгжлийн яам
Хариуцсан мэргэжилтэн: Э.Мөнхнасан, С.Нансалмаа. Утас: 51263205

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.