СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Чуулган | 2023-04-14

Манай улсад түгээмэл хэрэглэгддэг 14 будгийг шинжилж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Дотоод орчны агаарын бохирдолтой холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурах, эрхийг хангах хүрээнд 2022 оны зургадугаар сарын 27-нд зохион байгуулсан Хяналтын сонсголын тайланг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэв.

Уг асуудлыг Нийгмийн бодлогын байнгын хороны хуралдаанаар хэлэлцсэн тухай танилцуулгыг Улсын их Хурлын гишүүн Б.Жаргалмаа хийв. Хяналтын сонсголоор цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгын дотоод орчны агаарын чанарын үнэлгээ, чанар, стандартын шаардлага хангаагүй барилгын материалын хүний биед үзүүлэх сөрөг нөлөөлөл барилгын дотоод дотор орчны агаарын чанарын талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, улсын хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт шалгалт хийх чиг үүргийн хүрээнд барилгын материалд тавьж байгаа хяналтын талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонссон байна.

Уг сонсголын тайланг Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, дотоод орчны агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч байгаа арга хэмжээний талаар, УИХ-ын гишүүн Б.Бейсен, цэцэрлэг, сургуулийн хана, шалны будгийн шинжилгээг ямар лабораторид хийж байгаа болон шинжилгээний тоног төхөөрөмжийн талаар асуув. Мөн УИХ-ын гишүүн Б.Саранчимэг Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гаргасан зөвлөмжийн хэрэгжилтийн талаар, УИХ-ын Д.Батлут дотоод орчны агаарын чанар нь тухайн барилгыг барихад ашигласан барилгын материалаас хамааралтай, эсэх талаар судалгаа хийсэн, эсэх, УИХ-ын гишүүн Ч.Ундрам барилга байгууламжийг ашиглалтад хүлээж авахдаа Улсын комиссоос зохих шалгууруудыг бүрэн хангуулж байж хүлээн авч байгаа эсэх талаар асуулт асууж хариулт авчээ. Хяналтын сонсголыг даргалан явуулсан УИХ-ын гишүүн Ч.Ундрам уг асуудлаар байнгын хорооны тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэсэн санал гаргажээ.

Хяналтын сонсголын тайлантай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Х.Булгантуяа, Ч.Ундрам нар асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Спортын төв ордонд байрлаж байгаа сургуулийн орчныг хянан шалгасан эсэхийг асууж, тус сургуулийг ордноос гаргах арга хэмжээг яаралтай авах талаар санал хэлэв. Мөн УИХ-ын гишүүн Х.Булгантуяа сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлгийн дотоод орчны стандартыг сайжруулах шаардлагатайг дурдаж, юм. УИХ-ын гишүүн Ч.Ундрам, барилгын будаг, шохой, эмульс, цавуунд хорт бодис маш их байгааг анхааруулж, хяналтын сонсголыг жилийн өмнө хийснээс хойш өнөөг хүртэл холбогдох судалгаанууд нь хийгдэж дуусаагүй байгааг шүүмжилсэн юм.

Хяналт сонсголын тайланг хэлэлцсэний дараа УИХ-ын дарга Г.Занданшатар, холбогдох байгууллага, хариуцсан албан тушаалтнуудад чиглэл өгч, тогтоол баталж, үр дүн гаргаж ажиллахыг Нийгмийн бодлогын байнгын хороонд зөвлөв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.