Баянзүрх дүүрэгт бүх нийтийн их цэвэрлэгээ "Бүрэн угааж бүтэн байдлыг хангуулъя" уриан дор үргэлжилж байна. Иргэн, ААНБ, сууц өмчлөгчдийн холбоод нийтийн эдэлбэр газар болон орчны 50 метрийн хүртэлх талбайн хог хаягдлыг цэвэрлэх, хүүхдийн тоглоомын талбай, сандал сүүдрэвч, хаяг хаягийн байгууламжийг угааж цэвэрлэх, өнгө үзэмжийг сайжруулах, орчны аюулгүй байдлыг ханган аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байна.
Н.Эрдэнэбадам /MIU сургуулийн оюутан/:
-Дүүргийн хэмжээнд болж буй их цэвэрлэгээнд анх удаа оролцож байна. Өдөр бүр явдаг газар, сургуулийнхаа ойр орчмыг хоггүй байлгахын төлөө 90 минутын цэвэрлэгээнд оролцож байгаадаа баяртай байна. Өнөөдөр найзуудтайгаа нийлээд тамхины иш түүлээ. Нэгхэн алхам газраас атга дүүрэн тамхины иш түүж байна. Хүн бүр хогоо хогийн саванд хийгээд хэвшчихвэл хоггүй орчинд амьдрах боломжтой.
Өнөөдөр бид нар 90 минут цэвэрлэгээнд оролцоод сургуулийнхаа ойр орчмыг цэвэрлэсэн. Багахан хугацаа ч гэсэн олон хүн цэвэрлэгээндээ идэвхтэй оролцвол илүү их үр дүн гарна. Тиймээс 90-хэн минут цэвэрлэе гэж уриалж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.