Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн алба хаагчид 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэх үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдийг саатуулжээ.
Тодруулбал, энэ оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хорих ангиас суллагдсан 27 настай, эрэгтэй “Ч” гэгч нь энэ сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах айлуудад хууль бусаар нэвтэрч үнэт эдлэл, гар утас зэрэг эд зүйлс хулгайлж дахин гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн алба хаагчид шуурхай илрүүлжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.