Засгийн газрын хуралдааны үеэр үзэл бодлын зөрүүтэй байдлаас болж Шадар сайд С.Амарсайхан, Хотын дарга Д.Сумъяабазар нар хоорондоо маргалдсан асуудал гарчээ. Уг үйл явдлаас улбаалан улс төрчдийн талаар цахим орчинд гүтгэлэг, доромжлол гарсан хэмээн тэдний зүгээс үзэж байгаа аж. Тиймээс уг асуудалд өөр өөрийн тайлбарыг хүргэв.
Шадар сайд С.Амарсайхан:
-Энэ бол тийм ч хэн хэн нь дөвийлгөх асуудал биш. Нэгэнт яригдсан зүйл учраас тайлбар хэлэх нь зүйтэй байх. Хотын даргын хувьд манай эцэг эх, удам судар, үр хүүхэдтэй холбоотой худал гүтгэлгийн чанартай мэдээллүүд явсанд уучлалт гуйна гэж байсан. Тиймээс уучлалт гуйсан байж магадгүй.
Миний хувьд Засгийн газрын хуралдааны үеэр ажлаа хий гэдэг шаардлага тавьсан. Төр засгаас бүхий л талаар хотод асуудлыг шийдэхэд шаардлагатай төсөв санхүүг шийдвэрлэж байна. Тиймээс өмнөх ажлаа хий гэдэг ажил хэргийн л шаардлага тавьдаг.
Өнгөрсөн намраас эхлэн цахимаар миний эцэг эх, үр хүүхэд, охин руу минь чиглэсэн худал мэдээллүүд гарч эхэлсэн. Тэр ч бүү хэл бизнест орохоос өмнө нь хийж байсан ажилтай холбоотой кампанит гүтгэлгүүд явсан. Үүнтэй холбоотой гүтгэлэг, доромжлолыг олон нийтэд тараасандаа надаас уучлалт гуйсан нь үнэн гэв.
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын хувьд энэ асуудалд өөрийн тайлбарыг хүргэв.
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар
-УИХ, Засгийн газрын түвшинд хууль бус үйл ажиллагаатай тэмцэхийн тулд бодлогоо нийлүүлэн ажиллаж байна. Хувийн ашиг сонирхлоор худал мэдээлэл тараах зүйлүүд их гарч байна. Тод жишээ нь шадар сайд бид хоёрын дунд гарсан асуудал. Засгийн газрын хуралдаан дээр бидний дунд ширүүн муудалцаан болсон нь үнэн. Үүнээс үүдэлтэй Шадар сайдад хатуу үг хэлсэн. Тиймээс улс төрчийн ёс зүйн хувьд С.Амарсайхан дарга болон гэр бүлээс нь уучлалт гуйх ёстой. Хэвлэлээр гарсан мэдээлэлд нийслэлийн зүгээс ямар ч хамааралгүй гэдгийг тодотгомоор байна. Улс төрчдийн хооронд үүссэн асуудалд ашиг хонжоо харсан хэсэг бүлэг хүмүүс байхыг үгүйсгэхгүй.
Өдөөн турхирах гутаан доромжлох асуудал гардаг. Миний хувьд шүүмжлэлийг хүлээж авдаг. 2008 оноос хойш ийм үйл явдлыг их үзэж ирсэн. Тиймээс МАН-ын хувьд ард түмэнд амласан амлалтаа биелүүлэхийн тулд маш сайн зохион байгуулалтад орж бие биеэ гэх сэтгэлтэй байхыг Хотын даргын хувьд бодож байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Хотыг самарсан хугацаа чинь аль эрт дууссан шүү Сумъабазараа. Одоо зайл. Идэж ууж ханахгүй новш Урд насандаа танайх өлбөрч үхсэн сүгнүүд байсан байх