Улсын хэрэгцээт үр тарианы 50 хүртэлх хувийг дангаараа үйлдвэрлэдэг Сэлэнгэ аймгийн тариаланчдын зөвлөгөөн 2023 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр болж өндөрлөлөө.
Энэхүү зөвлөгөөний зорилго “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хөдөөгийн сэргэлт, “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг аймаг, орон нутагтаа хэрэгжүүлэх, төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг танилцуулах байв.
Ийнхүү тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, үр тарианы үйлдвэрлэл эрхлэх таатай боломж, нөхцөл, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх талаар тариаланчид хэлэлцэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.