СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-14

🔴"Өргөө" амаржих газар ургийн ус нь гараад очсон эхийг гурав хоногийн дараа эх барьжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн "Өргөө" амаржих газрын буруугаас болж хүүхэд нь хохирсон талаар ээж нь мэдээлэл хийлээ.

Хохирсон хүүхдийн ээж:

-Миний бие нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны 10 дугаар сарын 2-ны үүрийн 5 цагт ургийн ус гарсан. Өглөө 8 цагт “Өргөө” амаржих газарт очсон. Ээлж сольж байна гээд хүлээсэн. Ус гарсан ч савны амсар хангалттай нээгдээгүй учраас гурван удаа зургаан цагийн зайтай сэдээлт тавьсан. Бүхэл бүтэн хоёр өдөр усгүй намайг өвтгөсөн. Гурав дахь өдөр нь "хүүхэд чинь доошлохгүй байна" гээд хийсвэр хагалгаанд оруулсан.

Хүүхэд минь бүтэлттэй төрсөн. Одоо зургаан сартай ч их жижигхэн. Хүүг минь сэхээн амьдруулахад дөрөв хонуулсан. Хүү минь нүд нь долир, дөрөв мөч нь татаж байна. Хоёр сартай хүүхэд шиг жижигхэн толгойгоо даахгүй байдалтай. Тухайн үед эх барьж эмчилсэн эмч нар ямар ч сэтгэлгүйгээс болж гурван хоног ээжийнхээ гэдсэнд усгүй байлгаснаас болж ийм байдалд хүрлээ. Хүчил төрөгчийн архаг дутагдлаас болоод тархиндаа нөлөөлсөн. Зүгээр “хүүхдийн чинь зүрх цохилж байна” гээд хэн ч тоогоогүй.

Би гэдсэндээ хүүгээ эрүүл саруул тээсэн. "Өргөө" амаржих газрын буруугаас болж хүүхэд нь минь өнөөдөр хатуу хэлэхэд эрэмдэг нэгэн боллоо. Үнэхээр гомдолтой байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Соно
2 жилийн өмнө
202.21.107.21

Энэ өргөө амаржих газар яачихсан сэтгэлгүй газар вэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.