СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх тогтоол албажсанаар нэгжлэг эхлүүллээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

Гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын Төрийн ордон дахь албан өрөө болон гэр, хамаарал бүхий компанид нь өчигдөр АТГ-ын ажилтнууд прокурорын зөвшөөрөл, хяналт дор нэгжлэг хийлээ.

Уг хойшлуулшгүй ажиллагаа эхэлж буй үеийн зураг, бичлэг ч олон нийтийн сүлжээнд нийтлэгдэж, олон хүн санал, шүүмжлэл хэлж байна. Тухайлбал, “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр УИХ шийдвэрлэсэн даруйд энэ ажиллагаагаа хийхгүй, өдийд хамаг юмаа нууж амжсан” гэсэн утгатай зүйл бичиж буй юм.

Бидний авсан мэдээллээр АТГ-ынхны мөрдөн шалгах ажиллагаа явуулах үндэслэл өчигдөр л албан ёсоор бүрдсэн аж. Тодруулбал, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн тогтоол энэ сарын 12-нд албажиж АТГ-т ирсэн юм байна. УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих хуулийн хугацаа мөн өдөр бас дуусан мөрдөн шалгах байгууллагад тогтоол нь ирснээр өчигдөр ийнхүү халдашгүй бүрэн эрхтэй байсан түшээдэд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхайлж буй аж.

“Ажнай корпорац” ХХК-ийг үүсгэн байгуулагч, “Капитрон” банкаараа дамжуулан мөнгө угаасан байж болзошгүй гэх хэргийн яллагдагч Д.Бат-Эрдэнэ болон түүний хамаарал бүхий 11 хүнд холбогдох, билээ. Уг хэргийг нь АТГ-т шалгаж буй, 2006-2022 оны хооронд “Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөс ногдол ашиг хуваарилах шийдвэрүүд гаргуулаад гүйцэтгэх захирал, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаалтнаар нь дамжуулан 28.7 тэрбум төгрөг, “Ажнай корпорац”-даа ч их хэмжээний мөнгийг “Капитрон” банкаараа дамжуулан авсан хэрэгтэй нь нэгтгэн шүүхэд шилжүүлэхээр хүлээзнэж буй гэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 жилийн өмнө
202.9.40.139

НЭГ ГАХАЙ ИНГЭЖ ИХ ЦУСЛАХААР НИЙТЭД ЮУ ХҮРТЭХ ВЭ, БАТ-ЭРДЭНЭ ГЭГЧ ЭНЭ ЭТГЭЭД ХИЧНЭЭН Ч ЖИЛ ХЭМЖЭЭ ХЯЗГААРГҮЙ ИДЭЖ ИРЭВ. ЯГ Л ГАЗРАА ХАГАЛААД, ҮРЭЭ ТАРИАД НАМАР НЬ УРГАЦАА ХУРААЖ БАЙГАА ТАРИАЧИН ШИГ ЗОГСОО ЧӨЛӨӨГҮЙ ГУДАРСАН. ИЙМ БОЛОХООР Л ХИЧНЭЭН ГАЗРАА УХААД ХӨНДИЙЛӨӨД УЛС ХӨГЖИХГҮЙ ХҮН АРДЫН АМЬЖИРГАА САЙЖРАХГЙ ЯВЖ ИРСЭН

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.