СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Долдугаар сарын 1”-ний хэргийг дахин шалгах уу?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

С.Зоригийг хөнөөсөн хэрэг задрах бололтой. Буруутаад байсан Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүж байгаад хэрэг хүлээлгэсэн болж таарсан. Хэрвээ “...Энэ хоёр хүн буруутай нь нотлогдохгүй байна” гэсэн мөрдөгчийн саналыг прокурор баталгаажуулбал шүү дээ. Тэгснээр С.Зоригийг хөнөөсөн хэргийг үйлдсэн этгээд болоод захиалагчийг шинээр “тодруулна” гэсэн үг.

Нөгөө талаар хэрэгт хяналт тавьж байсан прокурор, хэргийг шүүсэн шүүгч нарын асуудал ч сөхөгдөхийг үгүйсгэхгүй. .

С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй тун төстэй “сценар”-аар шийдэгдсэн нэг хэрэг байдаг. Тэр нь “...Долдугаар сарын 1”-ний хэрэг. Таван хүн амиа алдсан. Тэдний дөрөв нь буудуулсан гэдэг. Уг нь энэ хэрэг 2008 оны УИХ-ын сонгуулийн санал хураалттай холбоотой. Саналын дүнг эсэргүүцсэн ултөрчдийн “манлайлал”-аас үүдэлтэй гэдэг.

2008 оны зургадугаар сарын 30-нд УИХ-ын сонгуулийн санал хураалт болж тухайн үеийн МАХН 41, АН 29, бусад нь дөрвөн суудал авсан. АН, БНН, Иргэний эвслийн удирдлагууд “...Эрх баригчид луйвардлаа” гэж мэдэгдсэн. Маргааш нь буюу долдугаар сарын 1-ний үдээс өмнө Сүхбаатарын талбайд дээрх улс төрийн хүчнүүд цуглаан зохион байгуулсан. Ингэж тэр үймээний суурь тавигдсан байдаг. Харин хэрэг явдлын дараа уг үймээнийг зохион байгуулсан гэгддэг улстөрчид ямар нэг хариуцлага үүрэлгүй үлдсэн байдаг. Харин цагдаагийн хэдэн дарга л ял үүрээд өнгөрсөн. Энд нэг анхаарал татах зүйл байдаг.

гэсэн үг. Үнэхээр ч цагдаагийнхан уг хэргийг хүлээгээгүй байдаг. Мөн тухайн үеийн Ерөнхий сайд “...Хэрвээ цагдаагийнхан иргэдийг буудсан бол би хариуцлага хүлээнэ” гэж мэдэгдэж байв. Гэвч эцэст нь цагдаагийн зарим даргыг яллаад өнгөрсөн. . Зарим нь “...Монголын хамгийн том шүүгч болно гэчихсэн тууж яваа” гэж яригдаж байна.

Түүнчлэн . Энэ мэтээр С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй төстэй буюу хэн нэгэнд бурууг үүрүүлэх байдлаар “...Долдугаар сарын 1”-ний хэргийг хаасан гэгддэг. Тиймээс уг хэргийн жинхэнэ буруутан илрэх цаг нь болсон бололтой. .

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.