СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөг болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Үндэсний эв нэгдэл, монгол өв, соёлыг сурталчилсан олон талт ажил зохион байгуулах, хүмүүнлэг, оюунлаг хотын иргэдийг бэлтгэх хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй соёл, урлагийн байгууллагуудын нэгдсэн өдөрлөгийг зохион байгуулна.

Тодруулбал, энэ сарын 14,15-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд  болох “Улаанбаатар хаврын баяр-2023” нэртэй энэхүү өдөрлөгт Улсын драмын эрдмийн театр, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Монгол Улсын филармони, Улаанбаатар театр, Монголын үндэсний номын сан, Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Монголын үндэсний музей, Чингис хааны музей, Байгалийн түүхийн музей, Улаанбаатар хотын музей, Сүлд чуулга зэрэг 30 гаруй байгууллага оролцож үзвэр үйлчилгээ, урлагийн тоглолтыг толилуулна.

Мөн Багахангай, Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн соёлын ордон, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Чингис хааны өв, соёлын хүрээлэн уг арга хэмжээнд оролцож, үйл ажиллагааныхаа талаар мэдээллийг хүргэнэ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.