СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-14

Дотоодын үйлдвэрээс худалдан авах барааны жагсаалтад 8 төрлийн бүтээгдэхүүн нэмжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

“Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-д шинээр найман төрлийн бүтээгдэхүүнийг нэмжээ.

Үүнд:     

  • LED гэрэл, гэрэлтүүлэг, гудамжны гэрэлтүүлгийн шон, бүх төрлийн гэрэлтүүлэг, түүний сэлбэг материал болон дагалдах хэрэгсэл,
  • Тусгай зориулалтын гутал,
  • Гагнуурын арьсан хормогч,
  • Яс боловсруулж үйлдвэрлэсэн нохой, муурын хоол,
  • Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл,
  • Лааны тос, парафин,
  • Галын хор,
  • Гагнуурын электрод зэрэг болно.

Мөн тус жагсаалтад 14 төрлийн бүтээгдэхүүнд нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгуулжээ.

Засгийн газрын 2023 оны 113 дугаар тогтоолын хүрээнд Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт шинэчлэгдсэнээр импортыг орлох дотоодын бүтээгдэхүүний худалдан авалтыг төрийн худалдан авалтаар дэмжиж, дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдэд бодит дэмжлэг болох юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.