СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-13

Иргэд түймэрт нэрвэгдсэн малчин өрхүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Дорнод аймгийн Халхгол, Матад сумдыг хамарсан түймрийн улмаас малчдад ихээхэн хэмжээний гарз хохирол учраад байна. Хохирлын хэмжээг тогтоохоор мэргэжлийн байгууллагууд газар дээр нь ажиллаж байгаа аж.

Түймэрт урьдчилсан байдлаар 12-15 айлын гэр сууц, 16 хашаа саравч, нэг автомашин өртсөн мэдээлэл байна. Түймэрт нэрвэгдсэн малчин айл өрхүүдэд зориулан иргэд хүмүүнлэгийн тусламж үзүүлж эхэлжээ.

Нийслэл орон нутгийн хувь хүн байгууллага хандивын аян өрнүүлж, малчдад тавилгатай иж бүрэн гэр, хувцас, шөлний хонь гэх зэргээр тусламж үзүүлж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.