СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Х.Нямбаатар: Авлигын хэрэгт холбогдсон иргэд гадаад улсаас өөрсдөө холбогдож шалгуулах хүсэлтээ өгч байна

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шувуу ажиллагааны талаар мэдээлэл хийлээ.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:

-“Шувуу” ажиллагааны хүрээнд өнгөрсөн 4 дүгээр сарын 5-ны өдөр иргэн Т.Бадамжунайг Филиппин улсын Малина хотоос шилжүүлж авсан. Тухайн иргэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаад байна. Мөн саяхан АТГ-ын Мөрдөн шалгах албаны холбогдох албан хаагчидтай Унгар улсаас иргэн Ж.Төгсбаяр, БНСУ-аас иргэн н.Болортуяа нар холбогдож хэргээ шалгуулах хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн. Мөн ойрын үед .

Авлигаас гадна хүнийг санаатай алах, хүчингийн гэмт хэрэг, залилан мэхлэх, хулгай, дээрэм хийсэн хүмүүсийг мөн шилжүүлэн авч ирнэ. Гадаадаас эрэн сурвалжилж авч ирнэ хэмээн зарласан 100 гаруй нэрийн жагсаалтад эдгээр хүний нэр бий.

Ч.Сайханбилэг АНУ-д хямдхан амьдарч чадахгүй, хаанаас санхүүжиж байгааг нь шалгаж байна. Энэ хүмүүсийг авч ирэх бүх талын арга хэмжээг хэрэгжүүлнэ. Үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаа гэв

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.