СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын 76 гишүүний 38-ыг тойргоос, 38-ыг нь жагсаалтаар сонгоно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Монгол Улсын нэг онцлог байна. Асар өргөн уудам нутагтай, мандатын тоог их байлгах ёстой гэсэн байр суурьтай байна. 30 хувиас хэтрэхгүй жагсаалтаас сонгодог байх нь зөв гэж үздэг. Иргэдийн дунд ч ихээхэн эргэлзээ байдаг. Намын жагсаалтад хэнийг оруулах вэ ямар шалгуур тавьж байгаа вэ? Нэг өдөрт сонгууль зохион байгуулж амжих уу?

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан. Ингээд 50/50 гэсэн хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Орон нутгийн төлөөлөл 38 байх нь зохистой харьцаа мөн үү биш үү гэдэг асуудал мөн байнгын хороо дээр яригдсан. Хуулийн төслийг хэлэлцээд явахаар энэ харьцааны асуудлыг яриад явж болох байх гэж бодож байна. Шууд сонгохын тулд нэрээ тавих ёстой гэдэг асуудал байдаг. Сонгогч хүнээ сонгож болно, эвсэл намаа сонгож болно.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран:

-Одоо өргөн баригдсан төсөлд 37 нам хоорондоо эвсэхгүй, нэр дэвшигчдийг байрлуулахаар саналын хуудаст багтаж байгаа эсэхийг дээд хязгаараар туршиж үзсэн. Манай улсад өмнө нь ийм байдлаар санал тоолж байсан тохиолдол байхгүй. Техникийн боломж байгаа гэж үзэж байна. Урьдчилан санал авах боломжтой гэдэг байдлаар хуулийн төсөлд тусгасан. Гадаад дахь иргэд саналаа өгөх боломжтой байдлаар хугацааг сунгасан. Хуулийн төслийг боловсруулахдаа сонгуулийн зардлыг бууруулах байдлаар оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

-Холимог тогтолцоог хуульд нийцэж байгаа, нийцээгүй гээд ихээхэн эргэлзээтэй шийдвэрийг ҮХЦ гаргачихсан. Намын санал дээр жагсаал дээр авсан хүний саналыг нэмнэ гээд биччихсэн байна. Энэ ямар учиртай зохицуулалт вэ? Иргэдийн сонгох эрхэд халдсан зүйл заалтууд ороод ирсэн байна. Төлөөлөх чадварыг сайжруулна гэж ярьдаг мөртлөө энэ 38/38 гэдэг харьцаа бүр муу болгосон гэж харж байна.

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

-Намуудын эрэмбэлнэ гэдэг байдлаар хуулийн төслийг боловсруулсан. Нам сонгуульд орохдоо сонгогдох боломжтой гэдэг байдлаар л жагсаалтаа гаргадаг. 1992 оны хүн амтай харьцуулахад өнөөдрийн УИХ-ын гишүүдийн тоо ч бага гэж хэлж болох байх. .

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-ҮХЦ эцсийн шийдвэр гаргасан.  Ер нь олон намын тогтолцоотой парламентыг бий болгох үүднээс холимог тогтолцоогоор сонгууль явуулах нь зүйтэй гэдэг үүднээс тус хуулийн төслийг боловсруулсан.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

-Үндэсний эрх ашгаа бодох юм бол энэ хуулийг дэмжих нь зүйтэй гэж бодож байна. Сонгуульд нэр дэвшиж байгаа нам, нэр дэвшигчид хамтарсан сурталчилгаа хийх юм бол зардал хэмнэгдэж, сонгогчид ч хэн нь хэн бэ гэдгийг харчих юм гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.