ХӨСҮТ-өөс улаанбурхан, салхинцэцэг өвчний тархалт, вакцинжуулалт олон улсын нөхцөл байдлаар талаар мэдээлэл өгөв.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан:
-Манай улсад улаанбурхан өвчний тохиолдол одоогоор бүртгэгдээгүй ч вакцинд хамрагдаагүй хүүхдүүд энэ өвчинд өртөх эрсдэл өндөр юм.
ХӨСҮТ-д улаанбурхан, гахай хавдар, улаанууд/УГУ/ гэсэн гурван халдварт өвчний эсрэг 128,000 хүн тун вакцин бий. Уг вакцины нэг, хоёрдугаар тунд хамрагдаагүй хүүхдүүд харьяа эрүүл мэндийн байгууллагын нэгжүүдэд очиж нөхөн хийлгэх боломжтой.
Нөхөн дархлаажуулалтаас гадна нэмэлт дархлаажуулалтын аян ирэх тавдугаар сард хийгдэнэ. Нэмэлт дархлаажуулалтыг хийх арга, аргачлал, төлөвлөлтөө гаргаад бэлдчихсэн.Товлолын дархлаажуулалтын үр дүнд эцэг эх, асран хамгаалагчийн үүрэг маш чухал юм.
ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Бурмаа:
-Өнөөдрийн байдлаар салхинцэцэгийн халдвар авсан 40 хүүхэд ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Салхинцэцэгийн халдвар сүүлийн үед ихээхэн бүртгэгдэж байна. Салхинцэцэг дэгдэмхий вирус учир халдварт өртөмтгий байдаг. Салхинцэцэг амьсгалын замаар халдварладаг.
Халдварын урьтал үед улаанбурханы халдварын тууралт үүсэх, халуурах шинж тэмдгээр өвөрмөц шинж тэмдэг илэрдэг. Тууралт нь толбон, хөврүүн, цэврүүтэй гэсэн байдлаар толгой, хүзүү, нүүр, их бие гээд биеийн бүх хэсэгт нэгэн зэрэг гардаг. Хэрэв хүүхэд халуурч л байвал тухайн хүүхдэд шинэ тууралт гарч байна гэсэн үг.
Тийм учраас салхинцэцгийн халдварын хөнгөн, дунд, хүнд зэрэг аль ч хэлбэрээр өвдсөн эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлэх нь зүйтэй. Дархлаа тогтоогүй хүмүүс салхинцэцэгийг цааш нь тараах аюултай. Салхинцэцэгийн халдварын эмчилгээ хийлгэж буй хүүхдүүдийн дийлэнх нь 1-5 насны хүүхдүүд байна. Вирусээс хамгаалах хамгийн гол арга нь амны хаалт болон хүүхдийн дархлаагаа дэмжих гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.