СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-04-13

Мориноос унаж гэмтсэн өвчтөний хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг амжилттай хийжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

ГССҮТ-ийн мэс заслын баг алсын дуудлагаар Булган аймагт ажиллаж, цээжний хөндийн хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ. 

ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн тасгийн эрхлэгч, их эмч П.Баярсайхан, мэс заслын их эмч С.Мөнхлхагва, резидэнт эмч Д.Мөнхзул, Мэс заслын нэгдсэн тасгийн сувилагч Б.Алтанцоож, жолооч С.Бүрэнтөгс нарын баг энэ сарын 09-ний өдөр алсын дуудлагаар Булган аймагт ажиллаж, цээжний хөндийн хүнд гэмтэлтэй өвчтөнд мэс заслын яаралтай тусламж үзүүлжээ. 

Тодруулбал, ГССҮТ-ийн мэс заслын баг бүрэлдэхүүн аймгийн нэгдсэн эмнэлгийн гэмтлийн их эмч Д.Алтангэрэл, мэс заслын их эмч Н.Энхжаргал, мэдээгүйжүүлгийн их эмч Т.Батдорж, мэс заслын сувилагч С.Ганчимэг, мэдээгүйжүүлгийн сувилагч Х.Хандсүрэн нартай хамтран

Өвчтөний биеийн байдал сайжирч, тогтвортой байгаа бөгөөд өдгөө аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын дараах эмчилгээ хийлгэж байгаа аж.

ГССҮТ-ийн мэс заслын баг сүүлийн таван жилийн хугацаанд цээжний хөндийн битүү гэмтэл буюу хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх мэс заслыг орон нутагт нутагшуулах замаар нийт 21 аймагт ажиллаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Оюунцэцэг
1 жилийн өмнө
66.181.160.113

Алтан гартай эмч нартаа үргэлж баярлаж явдаг шүү.Та бүгдийн ажилд амжилт хүсэе

Батсайхан
1 жилийн өмнө
66.181.182.122

Алтан гартай эмч нартаа баярлалаа. Цаашдынх нь ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.