СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2023-04-13

Манай улсад 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй 11835 хүүхэд байдаг

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Улсын хэмжээнд 0-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт 11835 хүүхэд байгаагийн 8228 нь 2022-2023 оны хичээлийн жилд боловсролын үйлчилгээнд хамрагджээ.

бөгөөд тусгай сургуулийн нэг багшид 4.2, цэцэрлэгт 1.7 хүүхэд ногддог байна. Ердийн 1095 сургууль, цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хамрагдаж байгаагийн дээр 307 суралцагч явуулын багш нараар хичээл заалгаж байна. Цэцэрлэгийн насны буюу 2-5 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 77.6 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагджээ.

2-18 насны хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдийн 36 хувь буюу цэцэрлэгийн насны 430, сургуулийн насны 3817 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд боловсролын үйлчилгээ авч чадахгүй байна.

Засгийн газрын 2012 оны 185 дугаар тогтоолоор баталсан “Тусгай сургалтын байгууллагын зардал тооцох, зарим албан тушаалтанд нэмэгдэл хөлс олгох журам”-д зааснаар багш, ажилтанд 30, сайдын 2020 оны зургадугаар сарын 25-ны тушаалаар баталсан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж байгаа багш, туслах багшид нэмэгдэл олгох журам”-д заасны дагуу 10 хүртэлх хувийн нэмэгдэл олгодог байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.