Нийслэлийн ИТХ-ын Зөвлөлийн хурлаар Их дээд сургуулийн оюутнуудыг нийтийн тээврээр зорчих цахим төлбөрийн картын журмыг өөрчлөх талаар хэлэлцжээ.
Сард 22 удаа зорчих ваучер эрх бүхий цахим карт өнөөгийн нөхцөлд оюутнуудын хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаагаас шалтгаалан өөрчлөлт оруулахаар болжээ.
Тодруулбал, Боловсролын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт заасны дагуу нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн ИТХ-аас тогтоосон журмын дагуу олгоно гэж заасан байдаг. Энэ зохицуулалтаар 22 удаа үнэгүй зорчино гэсэн журмыг өөрчилж, оюутнууд ямар ч хязгаарлалтгүйгээр 50 хувийн хөнгөлөлтөөр автобусанд 250, троллейбусанд 100 төгрөгөөр зорчих талаар журмын өөрчлөлтийг танилцуулж, хороодын хурлаар хэлэлцэхийг дэмжлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.