СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-13

Явган хүний зам дээрх шонг шөнийн цагаар шилжүүлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн хэмжээнд явган хүний зорчих хэсэг дээр 1299 гэрлийн болон троллейбусны шон байрлаж байна. Нийслэлд гэрэлтүүлгийн үйл ажиллагааг 16 аж ахуйн нэгж гүйцэтгэдэг. Эдгээр аж ахуйн нэгжүүд өөрсдийн хариуцдаг нутаг дэвсгэр дээрх явган хүний замын зорчих хэсгийн гэрлийн шонг шилжүүлж, зорчих хэсгийг чөлөөлөх ажлыг хийнэ.

Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэр Усны гудамжинд явган хүний зам дээр байрлуулсан 12 шонг авч, шилжүүлэх ажил эхэлжээ.

Энэ ажлыг "Гэрэлтүүлэг чимэглэл" ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд тус компанийн захирал А.Цогтсайхан "Улаанбаатар хотын Ерөнхий менежерээс өгсөн үүргийн дагуу манай компанийн хариуцдаг Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрээс нийт 55 гэрлийн шонг шилжүүлнэ.

Өнөөдөр Усны гудамжны 12 шонг шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Дараа нь СБД-ийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Болгарын гудамж дахь найман шонг шилжүүлэх ажлыг хийнэ. Цаашид бусад шонгуудыг үе шаттайгаар шилжүүлж зорчих хэсгийг чөлөөлнө.

Шонг шилжүүлэхдээ өндөр хүчдэл, дулаан, ус зайлуулах шугамуудын шалгалтын ажлуудыг мэргэжлийн байгууллагуудаар нь заавал хийлгэх шаардлагатай байдаг.Гэрлийн шонг шилжүүлэхэд ойролцоогоор хоёр хоног зарцуулна. " гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.