СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёр С.Зоригийг хөнөөгөөгүй нь тогтоогдвол юу болох вэ?!

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

УИХ-ын гишүүд 2019 оны гуравдугаар сард “маш нууц”-ын зэрэгтэй аймаар бичлэг үзсэн. Тэр нь Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн бичлэг байв. Тэднийг Төв аймаг дахь Цагдан хорих ангийн тусгайлан бэлдсэн өрөөнд 476 өдөр эрүүдэн шүүж, тамласан нь бичлэгт үлдсэн байжээ. Үүнээс хэд хоногийн дараа сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагынханд үзүүлсэн.

Дараа нь 2019 оны зургадугаар сарын 4-нд МҮОНТВ-ийн “Цаг үе, үзэл бодол” нэвтрүүлэгт Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын Түр хорооны гишүүд оролцохдоо уг бичлэгийн тодорхой хэсгийг эфирээр цацсан.

Ийнхүү эрүүдэн шүүлгэж, тамлуулж байсан бичлэг нь ил болох үед Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг хөнөөсөн хэрэгт шүүхээр эцэслэн буруутгагдаад яг жил хагас болж байв. Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны наймдугаар сарын 4-ний шүүх хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ, бас Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг хэлэлцсэн. Шүүхийн мэдээлэлд “...Тэднийг анхан болон давж заалдах шатны шүүх бүлэглэж, шунахайн сэдэлтээр, захиалгаар, онц харгис хэрцгий аргаар С.Зоригийг санаатай хөнөөсөн, мөн Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг бүлэглэж урьдчилан үгсэн тохиролцож, давтан үйлдлээр, дээрх гэмт хэргийг нуун далдлах зорилгоор, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, О нарын дөрвөн хүнийг онц харгис хэрцгий, . Харин Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын насанд хүрээгүй этгээдийг гэмт үйл ажиллагаанд татан оролцуулсан гэх үйлдлийг нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. ...Ингээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж , Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа  нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэлээ” гэсэн байдаг.

Харин энэ бичлэг ил болсноор тэдний хэргийг дахин авч үзэх нөхцөл, үндэс бий болсон. Хууль хяналтын байгууллагынханд “бусдыг эрүүдэн шүүсэн” хэргээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Тэднийг шүүх ажиллагаа хагас жил орчим үргэлжилж, хамгийн сүүлд 2021 оны гуравдугаар сарын 31-нд Дээд шүүхээс гэм буруутайг баталж, хорих ял оноосон шийдвэр гаргасан. Тодруулбал, Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр, О.Бямбажав, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчид болон прокурорын эсэргүүцлийн дагуу хаалттай хянан хэлэлцсэн байдаг. Шүүх хуралдаанаар Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, Э.Өлзийбаяр нарыг гүйцэтгэх ажлын хууль тогтоомж зөрчсөн гэм буруутайд тооцож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Харин Б.Хурц, Г.Эрдэнэбат, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хууль буцаан хэрэглэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Мөнхгал, С.Баяр нарт тус бүр хоёр жил хорих, Б.Хурцад 1.6 жил хорих, Г.Эрдэнэбат, Ү.Отгонбаяр нарт тус бүр нэг жил хорих ял, О.Бямбажавт зургаан сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулсан юм.

Ингээд С.Зоригийг хөнөөсөн гэх хэрэг задарсан. НПГ-аас уг хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. . Түүнээс хойш тэдэнд холбогдох хэргийг шалгаж байгаа юм.

Тэгвэл

Тэгэхээр прокурорын ийм тогтоол гарсны дараа юу болох вэ, ямар үр дагавар гарах вэ гэдэг анхаарал татаж байгаа юм. .

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 13. ПҮРЭВ ГАРАГ. № 74 (7059)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (13)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
172.59.186.133

Hereg zahialgaar tohoj helmegduulsen zahialgch elbeg guitsetgesen hurts erdenebat nariig shorond hiij shalga elbeg hurts ed aluurchid

ЗОЧИН
1 жилийн өмнө
202.55.188.113

Хүнийг хэлмэгдүүлж тамлаж тарчилааснийхаа төлөө нөхөн төлбөр өгөх хэрэгтэй , Ц.Нямдорж гуай мундаг ажилласан шүү , ай аугаа хуульч даа. Монголдоо номер -1 хуульч шүү

Иргэн
1 жилийн өмнө
202.9.47.16

Харваас сонсохоос л мэдээжийн хилс хэрэг байсан.Ийм ч хуульчидтай бх гэж....Захын нэг хулгайч ч сонсоод хэлээд өгөх хэрэг бсан даа.Бурхан минь дахин ийм юм бүү болоосой.

Иргэн
1 жилийн өмнө
202.9.47.16

Нямдорж мундаг хуульч гэдэгтэй санал нэг бн.

Зочин
1 жилийн өмнө
104.59.127.168

Бүхэл бүтэн 3 шатны шүүх хүнийг ингэж шүүх ч гэж дээ. Тэр шүүгч нарт хариуцлага тооцож шоронд нь суулга. Тэднээр хохирлыг нь барагдуул. Авилгачин шүүхийн учруулсан хохирлыг төрөөс гаргаж болохгүй. Гэм буруутайг нь тогтоогоод буруутай шүүгчид хохироосон хүнийг хохирлыг нь барагдуулах тогтолцоо руу явахгүй бол шүүх авилгаас салахгүй.

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.192

Nymdorj guaig bshirch bna hurtsaa ta ymar aimaar adguus shig hvn he

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.192

hoorhii nohon tolboroo sain nehej avarai olon jil ajil amidralar hohiroosondoo vr hvvhed hani ahan dvv ni ymar ih zovj bsn ted nar ch gsen setgel sanaani hohirolo nehemjleh erhtei

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.192

ugaasaa ilt hudlaa gedeg ni medehdej bsandaa

Зочин
1 жилийн өмнө
66.181.176.192

ed nart hudlaa hereg tohson shvvgch prokurort ondor yl ogoh heregtei yasan muuhai hvmvvs be

Зочин
1 жилийн өмнө
43.242.243.251

Угаасаа наад хоёр хүнийг чинь золионд гарагсан зориуд зохион байгуулсаншдээ. Элбэгдорж Батүүл хоёр жэнхэнэ алуурчидаа өөредөө сайн мэдэж байгаа өөрсдөө захиалсан гэмт хэрэг гэж ард түмэн мэдэж байгаашдээ . Элбэгдорж Батүүл хоёр ч маш муу хүмүүсдээ

Батаа
1 жилийн өмнө
202.55.188.33

Ц.Нямдорж мундаг хүн шүү.Моголчууд ийм хүмүүсээ даанч дэндүү гомдоох юм.Бүр арай дэндүү шүү.Гэхдээ цөөхөн бүлэг хүмүүс л байгаа шдээ.Монголын ард түмэн Цэндийн Нямдоржид тийм ч муу биш байх... Миний хувьд биширдэг улс төрч байгаа юм. Үнэн үг хэлсэн хүнд өшөөтэй гэж энэ дээ...

Баяр
1 жилийн өмнө
103.140.11.78

Монголын 3 шатны шүүх иёмээр юмаа ииим том хэргыг худлаа шүүгд арай хэтрхий бна улсын тусгаар тогтнол шүүх др бдг гдг

Зочин
1 жилийн өмнө
91.210.250.81

Нямдоржийн захиалга, одоо энэ хүн ҮХЦ-д суух суудлаа бэлдэж буй заа...

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.