СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ЭМЯ-ны мэргэжилтэн Н.Чимэдлхам, Б.Болорчимэг нарт 40 сая төгрөгөөр торгох ял оноов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
1 жилийн өмнө

ЭМЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд, тэдэнд хахууль өгсөн аж ахуйн нэгжийн ажилтнууд багтсан 24 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн даваа гаргаас эхлэн хэлэлцэж, өчигдөр шийтгэх тогтоолоо гаргалаа.

Уг нь хэргийг тус шүүх 2020 оны есдүгээр сарын 28-нд хүлээн авч, 2022 оны нэгдүгээр сард хэлэлцсэн бөгөөд тухайн үед 26 хүний гэм буруутай, эсэхийг дэнсэлж байсан юм. Харин энэ удаа ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар (ТЗУГ)-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарын холбогдсон үйлдлийг хэрхсэн нь тодорхойгүй, бусад хүний хэргийг хэлэлцэв.

Улмаар ЭМЯ-ны ТЗУГ-ын эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам нарыг албан тушаалаа урвуулан ашигласан, хясан боогдуулж хахууль авсан гэм буруутайд тооцов. Ингээд . Уг мөнгөн дүнгээс түүний цагдан хоригдсон 83 хоногийг хасаж, нийт 38 сая 755 мянган төгрөгөөр торгохоор болсон байна. Уг нь түүнд өмнө нь дөрвөн жил хорих ял шийтгэж байсан билээ.

Харин . ЭМЯ-ны гэрээт шинжээч эмч Ү.Отгонбаатарын нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж 18 сая, шинжээч эмч Д.Наранцэцэг, Н.Наранцэцэг нарын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж 2.7-3 сая төгрөгөөр торгох ял оноов.

Харин аж ахуйн нэгжийн албан тушаалтан Н.Мөнх-Эрдэнэ, Р.Октябрь нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 3.5 сая, Ж.Нэргүйг төрд ажиллах эрхийг мөн хугацаагаар хасаж, найман сая, М.Золтуяа, Б.Ганзориг нарын нийтийн албанд томилогдох эрхийг дээрх хугацаагаар хасаж, таван сая, С.Энхболд, Б.Галхүү, Б.Амаржаргал нарыг гурван сая, Г.Насандэлгэрийн нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 12 сая, Т.Ариунаа, Д.Гантөмөр, Ц.Наранбаяр нарыг 2.7 сая, Б.Цацралт-Одын нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, зургаан сая төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Шүүгдэгч О.Тамирт гурван сая төгрөгөөр торгох ял оноож, цагдан хоригдсон 120 хоногийг эдлэх ёстой ялд оруулан тооцож, нийт 1.2 сая төгрөгөөр торгохоор болов.

М.Болортуяа, Д.Булгансүрэн, С.Бямбасүрэн, С.Алтанзаяа, Б.Дэлгэр нарыг хахууль өгсөн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаад, ялаас чөлөөллөө. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан өнгөрсөн онд эл хэргийг шийдвэрлэхдээ Н.Чимэдлхамаас бусдад нь оноосон ялыг өөрчлөөгүй гэхэд хилсдэхгүй нь.

Мөн ЭМЯ-ны ТЗУГ-ын даргаар ажиллаж байсан Б.Цогтбаатарт НПГ-аас эрх мэдэл албан тушаалаа урвуулсан хэмээн яллах дүгнэлт үйлдсэн хэргийг өнгөрсөн жил “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр цагаатгасан бол, хахууль өгсөн хэмээн яллах дүгнэлт үйлдсэн Н.Бямбадорж нас барсан учраас хэргийг нь хэрэгсэхгүй болгож байсан юм. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2022 оны гуравдугаар сард хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцааснаас хойш ийнхүү дахин анхан шатны шүүх хэлэлцсэн нь энэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.