СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Амиа хорлох гэж байсан иргэний үйлдлийг таслан зогсоов

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
1 жилийн өмнө

Цагдаагийн байгууллагад өнөөдөр 16.57 цагт Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрт байрлах барилга дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагын бүрэлдэхүүн шалгахад, тус суманд оршин суух 27 настай, эрэгтэй Э нь барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завдсаныг аймгийн Цагдаагийн газар болон Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж тухайн иргэний үйлдлийг таслан зогсоожээ.

Тухайн иргэнтэй цагдаагийн газрын сэтгэл зүйч алба хаагч ярилцлага хийн сэтгэл зүйн зөвөлгөө өгч байх үед аврагчид үйлдлийг таслан зогсоосон байна.

Хэргийг Дархан-Уул аймгийн цагдаагийн газар шалгаж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.