СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-12

Г.Занданшатар: Сонгуулийн хуульд хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийн төлөөллийн зарчмыг бүрэн хангах шаардлагатай

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Энэ үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг цаашид хангах талаар болон өргөн мэдүүлсэн төслүүд төлөөллийн ардчиллын үндсэн зарчмуудыг хэрхэн хангаж буй талаар ажлын хэсгээс асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Өнгөрсөн хугацаанд сонгууль болгоноос урьтаж хуулиа, тогтолцоогоо өөрчилдгөөс үүдэж сонгогчдод ойлгомжгүй байдал үүссэнийг УИХ-ын дарга анхааруулж, цаашид сонгуулийн эрх зүйн орчныг тогтвортой болгох үндсийг бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгээс сонгуулийн тогтолцооны асуудлыг Үндсэн хуульд оруулах замаар тогтвортой байдлыг хангах боломжтойг хэлэв. Мөн ажлын хэсгийг төлөөлж, УИХ-ын гишүүн Т.Доржханд, төсөлд тусгасан тогтолцооны хувилбар бол УИХ-д суудалтай гурван намаар зогсохгүй нийт улс төрийн намуудын нэгдмэл санал, хамтын шийдвэр тул цаашид тогтвортой байдал хангагдана гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Үүнээс гадна хүн ам, газар нутаг, нийгмийн бүлгүүдийг бүрэн төлөөлөх төлөөллийг хангах явдал нь төлөөллийн ардчиллын үндсэн зарчим болохыг УИХ-ын дарга дурдаад, хуулийн төсөлд уг асуудал хэрхэн туссан талаар асуусан юм. Өргөн гэдгийг онцлоод, засаг захиргааны нэг нэгжийг нэг л гишүүн төлөөлөхөөр хуулийн төсөлд тусгасан нь эрсдэл үүсгэж болзошгүйг тэрээр анхааруулав. Мөн төрийн албан хаагчид, мэргэжил нийгмийн бүлгүүдийн төлөөллийн сонгох, сонгогдох эрхийг бүрэн хангах асуудлыг анхаарах ёстойг хэлсэн юм.

УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.149

ЭНЭ СОНГУУЛЫН ХУУЛЬ НЬ СОНГОГЧИДИЙН СОНГОХ ЭРХИЙГ ХЯЗГААРЛАЖ БАЙНА

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.