СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-12

Түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд долоо хоногийн нэг өдөр зайнаас болон цахимаар ажиллахыг зөвлөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хүрээнд хийж буй зарим ажлаа танилцууллаа.

Замын түгжрэлийг бууруулахад Улаанбаатар хотын иргэн, ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх зөвлөмж гаргажээ.

Зөвлөмжид:

  • Хөдөлмөрийн тухай хууль болон Төрийн албаны тухай хуулийн хүрээнд ажил эхлэх тарах цагт уян хатан зохицуулалт хийх,  
  • Олон хүнтэй ААН-үүд ажилтнуудынхаа гэрт ойр байрлах салбартаа шилжүүлэн ажиллуулах
  • Хөдөлмөрийн хуульд байдаг ажлын уян хатан цагийн зохицуулалтыг нэвтрүүлэх
  • Төр хувийн хэвшлийн ААН-үүд үйлчилгээний төрөл, борлуулалтын сувгаа аль болох цахим хэлбэрт шилжүүлэх
  • ААН-үүд автомашины зогсоол, орц гарцаа аль болох үйлчлүүлэгчдэд зориулан чөлөөлөх
  • Худалдаа үйлчилгээний байгууллагууд бараа татах, хүргэлт түгээлтийн ажлаа ачаалал багатай цагууд буюу 10-15 цаг, 21-7 цагт зохион байгуулах
  • ААН-үүд гаднах зогсоолдоо унадаг дугуй, мопед, цахилгаан скүүтрийн аюулгүй байдлыг хангасан зогсоол байгуулах гэх мэтчилэн бусад заалтуудыг тусгажээ

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.