СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-12

ХНХ-ын ТНБД Г.Өнөрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
2 жилийн өмнө

Засгийн газрын өнөөдрийн/2023.04.12/хуралдаанаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн хэвлэлд өгсөн мэдээллээр ХНХ-ын ТНБД Г.Өнөрбаяр нь өөрийн хүсэлтээр тус албан тушаалаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ. 

Г.Өнөрбаяр нь Завхан аймгийн МАН-ын хорооны даргаар сонгогдоод байгаа юм. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн Засаг даргыг ИТХ-аар олонхын санал авсан хүнийг нэр дэвшүүлж, түүнийг Ерөнхий сайд томилох зохицуулалттай юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.