СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-12

Эрдэнэт үйлдвэрийн “Лексус 570”-ыг 15 сая, “Mercedes-Benz”-ийг 3.5 сая төгрөгөөр акталж, хувьчилсан хэрэг удахгүй шүүх рүү шилжинэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ  “Пургон”-ийг 800 мянга, “Лексус 570”-ыг 15 сая, “Mercedes-Benz”-ийг 3.5 сая, “Toyota Hiace” машиныг 4 сая төгрөгөөр акталж, хувьчилжээ. Энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодрууллаа.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-Эрдэнэт үйлдвэрийн машины асуудал 2021 онд гарсан. Эрдэнэт үйлдвэр элэгдлээрээ өртгөө нөхсөн, цаашид ашиглах боломжгүй, ашиглахад өртөг шаардагдах гэх зэрэг асуудлаар актлах саналаа хүргүүлж байсан. Актлах саналыг хоёр удаа буцааж байсан. 2021 оны сүүлээр дахин энэ асуудал ирсэн. .

АТГ-т энэ асуудлыг шалгуулсан. Тухайн мэргэжилтнийг ажлаас нь халсан. Одоо хэрэг Прокуророос шүүх рүү шилжих процесстой байгаа. Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд 15 сая төгрөг гэх тоог мэдээгүй. Энэ асуудлаар үйлдвэрийн ерөнхий менежерт хариуцлага тооцуулж, ерөнхий нягтлан бодогчийг ажлаас нь халсан. Хэд хэдэн хүнд яллах дүгнэлт үйлдсэн байгаа гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.120

Санаа зовохгүй сайхан идэх юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.