СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-12

Б.Цэнгэл: Л.Наранбаатар архи, дарс хэрэглэхээрээ олон хоногоор ажлаа тасалдаг

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийн ажилчид тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг огцруулах, ТУЗ-ийг яаралтай хуралдуулахыг шаардаж, Төрийн өмчийн хорооны гадаа  жагсаал зохион байгуулсан. Улмаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, холбогдох албан хаагчдын хамтаар "Цемент шохой" ХК-ийн төлөөллүүдийг хүлээн авч, уулзалт хийсэн юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл:

-“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрийн 30 албан хаагчтай уулзалт хийсэн. ТУЗ-ийг яаралтай хуралдуулах, үр дүн өртөгт суурилсан урамшууллын системийг нэвтрүүлэх, үндэсний аудитын газрын дүгнэлт дээр үндэслэн захирал Л.Наранбаатарт хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх шаардлагуудыг тавьсан.

Үйлдвэрийн захирал Л.Наранбаатар болон ажилчдын ярьж байгаа мэдээлэл зөрөөд байгаа. Тиймээс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шуурхай ажлын хэсэг “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-нд ажиллаж байна.

Үндэсний аудитын дүгнэлт буруу гарна гэж байхгүй. Л.Наранбаатарын хувьд дүгнэлт буруу гарсан гэх мэдээлэл өгч байна лээ. ТУЗ-ийг хуралдуулна. Ирэх долоо хоногт мэдээллүүдийг нягталж дүгнэлт гаргаад эцсийн байдлаар шийдвэрлэнэ. Уг хүн өмнө нь нэг удаа сахилгын шийтгэлийн арга хэмжээ авахуулж байсан.

. Архи, дарс хэрэглэхээрээ хэдэн хоногоор ажлаа тасалдаг удирдлага хэрэггүй. Тиймээс энэ асуудлыг ойрын хугацаанд хувьцаа эзэмшигч болон Засгийн газарт танилцуулна. "Ажилчдын цалин нэмнэ" гэж хурал хийсэн байна лээ. Энэ асуудал нь анхнаасаа ТУЗ-өөр яригдсан асуудал гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.