СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-12

🔴LIVE:"Эрдэнэс Тавантолгой" компанид тогтоосон онцгой дэглэмийг сунгана

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

-Эрүүл мэндийн салбарын 19 үйлчилгээг И Монголиад нэгтгэх ажлыг эхлүүлээд байна. 2022 онд өвчтөн илгээх хуудсаар улсын хэмжээнд 317,736 хүн үйлчлүүлжээ. Хамтарсан ажлын хэсгийн хүрээнд анхан шатны 530, лавлагаа шатны 334 нийт 864 эмнэлэгт 13А маягтыг цахимаар илгээх, хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн гэдгээ Засгийн газарт танилцуулсан. Ингэснээр хөдөө орон нутгаас Улаанбаатарт эмчлүүлэхээр ирж буй иргэд 13А маягтаа И Монголиагаас татан авч, аль ч эмнэлэгт үзүүлэх боломжтой. И Монголиа дээр 13А маягт албан ёсоор байршлаа гэв.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Засгийн газраас 2022 ооны аравдугаар сард Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар БЭТ-ийн зургаан сарын үйл ажиллагааны тайланг сонсож, Эрдэнэс Тавантолгой ХК-д Бүрэн эрхт төлөөлөгч томилсон хугацааг зургаан сараар сунгах шийдвэр гаргалаа.

Хуульд зааснаар Бүрэн эрхт төлөөлөгч томилох хугацааг сунгах бол УИХ-д өргөн мэдүүлдэг зохицуулалттай. Тиймээс Засгийн газар энэ асуудлыг УИХ-д өргөн мэдүүлнэ.

Бүрэн эрхт төлөөлөгч томилсноор нүүрсийг уурхайн амны үнээр борлуулж байсан бол хоёрдугаар сараас эхлэн хилийн үнээр борлуулж эхэлсэн нь Засгийн газрын 362-р тогтоолыг хангаж буй томоохон өөрчлөлт, дэвшил гэлээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.