СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-12

“Шүүр” ажиллагааны хүрээнд “Цемент шохой” ТӨХК хууль бусаар томилогдсон гурван албан хаагчийг чөлөөлжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалангаас Авлигатай тэмцэх 5Ш хөтөлбөрийн нэг болох Шүүрдэн цэвэрлэх ажиллагааг эхлүүлснээр төрийн байгууллагуудад чиглэл хүргүүлсэн.

Тус албан бичигт төрийн бүх шатны байгууллага, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газар бүр “Шүүр” ажиллагааны хэрэгжилтийг хангаж, хууль тогтоомж зөрчин томилогдсон этгээдийг олж тогтоон, 2023 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлөхийг үүрэг чиглэл болгосон юм.

.

Хууль тогтоомж, шаардлагын дагуу тус үйлдвэрийн 26 нэгжийн дарга нарыг “Хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг”-ийг АТГ-аар хянуулсан, хөрөнгө орлогоо мэдүүлсэн эсэхийг шалгахад цаг хугацаанд нь мэдүүлсэн байна. Харин нэгжийн дарга нарын мэргэжил, боловсролын дипломын эх хувьд тулгалт хийж ажиллахад, албан тушаалын тодорхойлолтын тавигдах шаардлагад заасан мэргэжил, ажилласан жилийг хангаагүй томилогдсон хоёр нэгжийн дарга, харьяа нэгж “Хөтөл энержи дулаан” ХХК-ийн дотоод хяналтын мэргэжилтэн нарыг хуульд заасны дагуу ажлаас нь чөлөөлжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.