СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийтийн тээврийн автобусанд бэлэн мөнгөөр зорчсон 12,219 зөрчил илэрчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Нийслэлийн Нийтийн тээврийн газраас автобусны үйлчилгээний төлбөр төлөлтийн байдалд хяналт тавих хамтарсан шалгалтыг хийж байна.

Гуравдугаар сарын 1-нээс дөрөвдүгээр сарын 1-ний өдөр хүртэл буюу нэг сарын хугацаанд бэлэн мөнгөөр зорчиж буй 12,219 зөрчил, картын үлдэгдэл хүрэлцэхгүй 7,635, нийт 19,854 зөрчил илэрсэн байна. 

Хамтарсан шалгалт нь зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавьж, хууль дүрэм таниулах, үйлчилгээний соёлыг дээшлүүлэх, орлого нэмэгдүүлэх, илэрсэн зөрчлийг арилгуулахад оршиж байгаа аж. 

Иймд иргэдийг смарт картаа хэрэглэж хэвшихийг Нийслэлийн нийтийн тээврийн газраас санууллаа.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.