СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ерөнхий прокуророос Н.Наранбаатар, Ж.Батсуурь хоёрыг түдгэлзүүлэх санал оруулна гэв үү?

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Нүүрсний хэрэгт холбогдсон гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг УИХ-аар хоёр долоо хоногийн өмнө хэлэлцсэн.

Хоёрыг нь явуулж, нэгийг нь авч үлдсэн. Тодруулбал, Н.Наранбаатарыг чуулганд оролцсон гишүүдийн 53 хувийн саналаар түдгэлзүүлээгүй юм.

Тэгвэл Ерөнхий прокуророос нэр бүхий хоёр гишүүний бүрэн эрийг түдгэлзүүлэх саналыг ойрын үед УИХ-д оруулахаар зэхэж байгаа гэх мэдээлэл байна. Нэг нь Н.Наранбаатар юм байна. Түүнийг “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэг дээр шалгаж буй бөгөөд бүрэн эрх нь мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж буй аж.

Нөгөө нь Ж.Батсуурь гэнэ. Тэрбээр сүүлийн үед нутагт нь үйл ажиллагаа явуулдаг “Андын илч” хэмээх компанитай нэр холбогдоод байгаа юм.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 12. ЛХАГВА ГАРАГ. № 73 (7058)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin
1 жилийн өмнө
202.9.47.41

Батсуурь үнэхээр нүүрсний хулгайтай холбоотой хүн байна лээ шүү.баримт нь сайтаар яваад л байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.