СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-04-11

АХБ-ны төслийн нэгж : Б.Цолмонд сар бүр 4 сая төгрөгийн цалин олгож байгаагүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 жилийн өмнө

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболдын эхнэр Б.Цолмон сар бүр төслөөс 4 сая төгрөгний цалин авч байсан” гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл уг мэдээлэлтэй холбогдуулан АХБ-ны “Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр” төсөл хэрэгжүүлэх нэгжээс дараах албан тайлбарыг өглөө.

АХБ-ны төслийн нэгжээс хэлэхдээ “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтэнд стратегийн худалдан авалт, нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлэх үйл ажиллагаа 2021 оноос хэрэгжиж эхэлсэн. Үүнд дэмжлэг үзүүлэх зорилгоор АХБ-ны төслийн нэгжээс эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх танхимын болон дасгалжуулах сургалтыг  зохион байгуулсан.

Сургалтанд Монгол улсын бүх шатны 50 эрүүл мэндийн байгууллага, 22 аймгийн эрүүл мэндийн газар, даатгалын хэлтсүүд хамрагдсан. Нийт 18 сургагч багшийг мэргэжлийн шалгуурын дагуу сонгон шалгаруулж, сургалтанд хамруулан, багуудад хуваарилан эрүүл мэндийн байгууллагуудад илгээсэн юм.

Сургагч багш нарын нэг болох Б.Цолмон нь албан ёсоор сургалтын бүх шалгуур, үзүүлэлтэд тэнцэж, гэрээ байгуулан ажилласан. Б.Цолмонгийн хувьд 5 эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад багшилж,  20 удаагийн танхимын болон дасгалжуулалтын сургалтыг 8 сарын хугацаанд зохион байгуулж, холбогдох тайлангаа ирүүлсэн тул гэрээнд заасны дагуу ажлын хөлсөө авсан болно.

Харин олон нийтийн сүлжээнд тарааж байгаа шиг . Олон улсын аудит байгууллага нь төсөлд тогтмол шалгалт хийдэг тул хууль зөрчсөн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 жилийн өмнө
202.126.89.247

Тэгээд хэдийг хэдэн төгрөг авч байсан юм бэ луйварчаан

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.