"Ард түмнээ хайрлая" /АТН/ намын дарга Л.Аззаяагаас Улсын дээд шүүхэд 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр өргөдөл хүргүүлжээ.
Уг өргөдөл нь "Ард түмнээ хайрлая" намын хоёрдугаар Их чуулганаар намын оноосон нэрээ Ард түмний хүч нам болгон өөрчилснийг улсын бүртгэлд бүртгүүлэх" агуулгатай байна.
2021 оны гуравдугаар сарын 11-ний өдөр болсон "Ард түмнээ хайрлая" намын бага чуулганы хуралдаанаас Л.Аззаяаг намын даргаар сонгож, намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай хүсэлтийг Дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Тус намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай ажиллаж байсан бөгөөд Ардчилсан намын гишүүнчлэлээ дахин сэргээж, "Ард түмнээ хайрлая" намын даргаар түүний эхнэр Л.Аззаяа сонгогдсон юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Болж байнашд. Гүндалай гэр бүлдээ үнэнч үлгэр дууриалалтай бусад олигархууд шиг луйвраар баяжиж мөнгө үзсэн үү гүй юу эхнэр хүүхэдээ сольж жоохон охин аваад суучдаггүй хүүхэдээ бизнес бохир орчинд татан оруулдаггүй ёс суртахуунтай
инээд хүрчлээ авгай нөхрийн нам байдаг юмуу.хаан хатан болохуу тэгж ч нэг гэр бүлийн дарангуйлалд орохоо ч болихуу даа.жаахан юмтай гарууд юм бишүү