СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-11

Хилийн зөрчил илрүүлсэн байлдагч нар Монгол Улсын “Онц хилчин” болжээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Хил хамгаалах ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, бригадын генерал Н.Ганболдоор ахлуулсан бүлэг 04 дүгээр сарын 07-12-ны өдрүүдэд Хилийн цэргийн 0311 дүгээр ангид ажиллаж байна.

Энэ үеэр хил хамгаалах ариун үйлсэд амжилт гаргаж, хилийн дэглэмийн зөрчил илрүүлсэн дэд ахлагч Б.Отгонбаатарт “Хил хамгаалалтад амжилт гаргасны төлөө”, байлдагч М.Дарханхүүг “Хилийн төлөө” тэмдгээр, хилийн зөрчил илрүүлсэн, дэд түрүүч И.Алтангэрэл, байлдагч Э.Төгөлдөр нарыг Монгол Улсын “Онц хилчин” тэмдгээр тус тус шагнаж урамшуулжээ.

Ийнхүү иргэний цэргийн үүргээ үнэнчээр биелүүлэхийн зэрэгцээ Монгол Улсынхаа хил хязгаарыг сахин хамгаалж, халдашгүй дархан байдлыг хангах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж буй Монгол Улсын “Онц хилчин” байлдагч нартаа баяр хүргэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.