СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2023-04-11

Э.Мөнх-Очир МАН-ынхаа гишүүнчлэлийг сэргээжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

УИХ-ын гишүүн, МАН-ын НБД, Улаанбаатар хотын ерөнхий менежер зэрэг албан тушаалыг хашиж байсан Э.Мөнх-Очир МАН-ын гишүүнчлэлээ сэргээжээ.

Тэрбээр 2014 онд Төрийн тусгай албанд шилжсэнтэй холбоотойгоор МАН-ын гишүүнээс түдгэлзэж байсан юм. 2021 онд намын гишүүнчлэлээ сэргээх хүсэлтээ Булган аймгийн МАН-ын хяналтын хороонд уламжилсан ч тодорхойгүй шалтгааны улмаас гишүүнчлэлийн эрхээ сэргээж чадаагүй аж.

Тэгвэл Э.Мөнх-Очир нь намын гишүүнчлэлээ дахин сэргээсэн байна. Тэрээр энэ талаараа "Намын гишүүнчлэл сэргэсэн нь хэсэг нөхдөд таалагдаагүй бололтой" хэмээн жиргэжээ.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар намынхаа эсрэг ажилласан гэх шүүмжлэлийг дагуулж байсан түүнийг Ц.Элбэгдорж төрийн тэргүүнээр улиран сонгогдсоныхоо дараа Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотод суух Ерөнхий Консулаар томилж байв. Ерөнхий Консулын албан тушаалаас буусны дараа тэрбээр МАН-аас буурь сэлгэж, Ерөнхийлөгч асан Х.Баттулгын орон тооны зөвлөх болсон юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.26.193.160

Нам дамжсан,үзэл бодол нь гуйвсан ийм нөхдүүдээрюугаа хийдэг юм бол.

Зочин
2 жилийн өмнө
202.126.90.54

Хотын авлигалчдын нэг энэ хүний төрд зүтгэх цаг дууссан.гэрбүлээрээ нийлж луйвардсан жаахан юмаа гэдсээ өвтгөж чацга алдахгүй аятайхан шингээгээд мөрөө чимээгүй амьдар.монголын улстөр чамаар дутахгүй.үе чинь өнгөрсөн.

ЗОЧИН
2 жилийн өмнө
103.57.93.126

ЭНЭ Ч ИТГЭЛТЭЙ БАТТАЙ БАЙР СУУРЬ БАРИМТАЛСАН ХҮН БИШ ДЭЭ. ӨӨРТӨӨ АШИГТАЙ ТАЛ РУУ Л ХЭЛБИЙХ ЭТГЭЭД ДЭЭ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.