СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2023-04-11

Зам талбай цэвэрлэх машин нийлүүлсэн “Батсээр” ХХК-ийг АТГ-т шалгуулахаар өгчээ

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 жилийн өмнө

Худалдан авах ажиллагааны хүрээнд хог цэвэрлэгээний 28 машин нийлүүлсэн "Батсээр" ХХК-ийг хуулийн байгууллагаар шалгуулах талаар НЗДТГ-аас мэдээллээ.

НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар:

-Өнгөрсөн онд хот тохижилтод шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд нийт дөрвөн тэрбум төгрөг төсөвлөсөн. Улмаар Нийслэлийн төсвийн хөрөнгөөр Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын захиалгаар тендер шалгаруулалтыг 2022 оны гуравдугаар сарын 10-нд зарласан. Уг тендерт “Батсээр” ХХК шалгарч, нийлүүлэлт хийхээр болсон юм. Тус компани энэ оны нэгдүгээр сард 3.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий 28 ширхэг зам талбай цэвэрлэх машин оруулж ирснээ нийслэлд хүлээлгэн өгсөн. Анх оруулж ирсэн 20 машин нэг бүрийн үнэ 147.5 сая төгрөг байсан бол үлдсэн машинуудыг тус бүр 125.7 сая төгрөгөөр худалдаж авсан талаар тухайн үед мэдээлж байв. Гэтэл тэдгээр цэвэрлэгээний машинууд гадны цахим худалдааны сайтууд дээр нэг тус бүрийн үнэ 46-56600 юань буюу монгол мөнгөөр 20-29 сая төгрөгийн үнээр худалдаалагдаж байсан юм.

Нийслэлээс аливаа тендерийн гүйцэтгэлийг хүлээж авахдаа ажлын хэсэг байгуулдаг. Тус ажлын хэсэг тендерт тавигдсан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шалгахад гэсэн ажлын хэсгийн дүгнэлт гарсан. Тус компанид хугацаат үүрэг өгч тоноглол нэмж хий гэсэн шаардлагыг хүргүүлсэн.

“Батсээр” ХХК ямар шалгуураар тендерт шалгарсан, харилцаа хамаарал байсан эсэхийг шалгуулахаар АТГ-т хандаж байгаа гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.