НҮБ-ын Ерөнхий ассамблейн 78 дугаар чуулган энэ оны есдүгээр сард болно. Тус чуулганыг сурвалжлан ажиллах хүсэлтэй, олон улсын байгууллагууд түүн дотроо НҮБ-ын үйл ажиллагааг сонирхон сурвалжилдаг залуу сэтгүүлчдэд зориулсан тэтгэлэгт хөтөлбөр зарлагджээ.
Тэтгэлэгт хөтөлбөр нь 35 хүртэлх насны залуу сэтгүүлчдэд зориулагдсан бөгөөд 10 долоо хоногийн турш Нью-Йорк хотноо суралцах боломжтой юм байна. Ингэхдээ ази, африк зэрэг хөгжиж буй улс орнуудын залуусыг хамруулах бөгөөд түүн дотор Монгол Улс багтжээ.
Сэтгүүлч нь бүтэн цагийн болон чөлөөт сэтгүүлч байх боломжтой. Өргөдөл хүлээн авах сүүлийн хугацаа нь дөрөвдүгээр сарын 24-ний өдөр юм байна.
Тэтгэлэгт хамрагдагчид нь 15 гишүүнтэй Аюулгүйн Зөвлөл, Ерөнхий Ассамблей болон НҮБ-ын бусад байгууллагуудын хэлэлцүүлгийг талаарх мэдлэгтэй болохоос гадна хэвлэлийн бага хуралд оролцох, НҮБ-ын албаны хүмүүс болон засгийн газрын удирдагчдаас асуулт асуух боломжтой юм байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.