Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгууль зургаадугаар сарын 18-ны өдөр болохтой холбогдуулан 33 сум, хоёр дүүрэгт шилжилт хөдөлгөөнийг түр зогсооно.
Тодруулбал, ИТХ-ын сонгууль 17 аймгийн 33 сум, нийслэлийн хоёр дүүрэгт зохион байгуулагдана. Тиймээс хуульд заасны дагуу эдгээр аймаг, сум, дүүрэгт сонгууль явагдахаас 60 хоногийн өмнө буюу дөрөвдүгээр сарын 19-нөөс эхлэн иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм байна. Шилжилт хөдөлгөөнийг 2023 оныг зургаадугаар сарын 19-нөөс сэргээнэ.
Шилжилт хөдөлгөөнийг зогсоох аймаг, сум дүүрэг:
Сонгогчдын нэрийн жагсаалтад тухайн сонгуулийн хэсгийн нутаг дэвсгэрт байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэл бүхий сонгогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, нас, хүйс, иргэний бүртгэлийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг гэсэн дарааллаар бичигддэг байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.