Цагдаагийн байгууллагад энэ 10-ны өдрийн 13:50 цагт "Дорнод аймгийн Халх гол сум, 2 баг, Газрын тосны 21 дүгээр талбайн урд зам тээврийн осол гарч автомашинууд мөргөлдсөн” гэх дуудлага иржээ.
Мэдээллийн дагуу тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хээрийн түймрийн утаа, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдсанаас шалтгаалж Beiben North Benz маркийн таван тээврийн хэрэгсэл мөргөлдсөн байна.
Ослын улмаас 50 настай, эрэгтэй Б гэмтэж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт ухаангүй эмчлэгдэж байгаад нас барсан байна. Зам тээврийн осолд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.