СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2023-04-11

ЭМЯ: Силиконы агууламжтай “Maxim Mocha Gold” кофе илрээгүй

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 жилийн өмнө

Сүүлийн өдрүүдэд БНСУ-ын “Dongsuh Foods” компанийн Чанвон дахь үйлдвэртээ хийсэн “Maxim Mocha Gold” кофены найрлагад силиконы агууламж илэрсэн тухай мэдээлэл сошиал орчинд цацагдсан.

Энэ талаар ЭМЯ-ны Салбарын хяналтын газраас тодруулахад "БНСУ-ын “Dong Suh foods Changwon” үйлдвэр нь өөрийн нэрийн бүтээгдэхүүн Maxim кофены гурван сарын хяналтын 18 дээжид силикон илэрсэн нь үйлдвэрлэлийн явцад үйлдвэрийн тоног төхөөрөмжид хэрэглэсэн силиконоос бохирдсон, 2024 оны есдүгээр сарын 19-26-ны хооронд дуусах хугацаатай “Mocha gold mix” кофег татан авч цаашид үйлдвэрлэл, чанарын хяналтаа сайжруулж ажиллахаа илэрхийлсэн мэдээллийг өөрийн вэб сайтад байршуулсан байна. Тус гадны биет болох силикон нь нунтаг бус 2-4 мм хэмжээтэй усанд уусахгүй тунах тул хүнд харагдах боломжтой гэсэн байна.

Мэдээллийн дагуу шалгахад 2024 оны есдүгээр сарын 19, 20, 21, 22, 26-ны өдрүүдэд дуусах хугацаатай “Maxim mocha gold mild” нэрийн кофе илрээгүй".

Монгол Улсын Гаалийн ерөнхий газраас ирүүлсэн кофены импортын сүүлийн таван жилийн мэдээллээс харахад тус нэрийн кофег 2023 онд нэр бүхий нэг компани гурван удаа импортолсон байна гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.