Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн “Улаан богочийн рашаан” гэдэг газар 100 метрийн өндөр хадан хясаанаас нэг хүн үсрэх гээд байна гэсэн дуудлагыг 04 дүгээр сарын 10-ны өдрийн 20:36 цагт Онцгой байдлын алба хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн бүлгийн алба хаагчид 8 км зам туулан очиход Ховд аймгийн Жаргалант сумын Бугат багийн харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гэрийнхэнтэйгээ маргалдаж, 100 метрийн өндөр хадан хясаанаас үсрэх гэж байсныг 21:10 цагт эсэн мэнд буулгаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яадаг муу гэрийнхэн бэ? Хүнийг үхүүлэх гэж байна ш дээ.
Күэ мөн ч сонин сонин гэмт хэрэг зөрчил гарах болж дээ.өдий насны хүн иймэрхүү зөрчил гаргахаар ер нь яах болж байнаа. Ийм тохиолдолд тохирох шийтгэлийг гарсан зардлын хамт төлүүлж байх хэрэгтэй